Дэлхийн хамгийн том криптовалют нь өөрийнхөө нийлүүлэлтийн хэмжээг 50%-иар бууруулах буюу бидний мэдэхээр төв банк мөнгөний хумих бодлого хэрэгжүүлэхтэй адил зорилготой ажилладаг биткойны алгоритмын функцыг “хагаслах” гэнэ. Бидний ашигладаг уламжлалт цаасан мөнгө нь хязгааргүй нийлүүлэлттэй буюу төв банк цаасан мөнгийг хязгааргүй хэвлэх, нийлүүлэх боломжтой юм. Харин Биткойны томьёолол үнэ цэнээ хадгалах зорилгоор нийлүүлэлтийн хэмжээг үргэлж багасах байдлаар хийгдсэн байна.
Биткойны мөн чанар нь төвлөрсөн бус систем дээрх криптографик бодлого бөгөөд тэдгээр бодлогуудыг боловсруулж буй олборлогчдод ажлын хөлс болгон шинээр биткойн нийлүүлдэг байна. Нэг криптографик бодлогын багцийг “блок” гэх бөгөөд 210,000 блок боловсруулагдах тутамд биткойны хагаслах явдал тохиодог байна. Хагаслах үйл явц нь одоогийн олборлох хурдаар дөрвөн жил тутамд нэг тохиож байгаа бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 5 сард хагасласан бол дараагийнх нь 2024 оны 5 сард хагаслахаар байна.
Эцэс сүүлдээ нийт 21,000,000 биткойн эргэлтэд орох бөгөөд үүнээс илүү нэг бутархай ч нийлүүлэгдэхгүй. Дэлхий дээр алт хязгаарлагдмал нөөцтэй адил биткойн ч мөн адил хязгаарлагдмал нөөцтэй учраас “Дижитал алт” гэж нэрлээд буй.
Доорх биткойны ханшийн графикт хагасалсан өдрүүдийг тэмдэглэв.
Зурагт хагасалсан өдрүүдийг цэнхэр босоо зураасаар тэмдэглэв. /Bitstamp бирж дээрх Monthly candlestick chart/
Бэлтгэсэн : Корэкс бирж