Блокчэйн, Криптод суурилсан бизнесийн орчинд туршлага хуримтлуулах хүсэлтэй оюутан залуус та бүхнийг “Корэкс” ХХК-д дадлагажигчаар ажиллахыг урьж байна.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлийн чиг баримжаа авахаас гадна бодит амьдралын туршлага хуримтлуулах, өөрийн блокчэйн дээр суурилсан бизнесийн санаагаа хөгжүүлж, IT салбарын шилдэг туршлагатай мэргэжилтэн Ментороос ганцаарчилсан зөвлөгөө авах боломж бүрдэхээс гадна “Корэкс” компанид ажиллах боломжийг олгоно.
Хамрах хүрээ:
Бизнес Төлөвлөлт, Үйл ажиллагааны Газар
- Бизнес төлөвлөлт, үйл ажиллагааны газрын өдөр тутмын ажлуудад дэмжлэг үзүүлэх
- Маркетингийн кампанит үйл ажиллагаа хэрэгжүүлэх
- Маркетингийн судалгаа хийх
Бизнес Хөгжлийн Газар
- Бизнес хөгжлийн газрын өдөр тутмын ажлуудад дэмжлэг үзүүлэх
- Зах зээлийн судалгаа хийх
- Бүтээгдэхүүний судалгаа хийх
- Бизнестэй холбоотой материалууд болон танилцуулга бэлдэх
Технологи Хөгжүүлэлтийн Газар
- Технологи хөгжүүлэлтийн газрын өдөр тутмын ажлуудад дэмжлэг үзүүлэх
- R&D хийх
Хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл:
- Ажлын байр: Технологи хөгжүүлэлтийн газар болон Бизнес хөгжүүлэлтийн газар
- Орон тоо: Tехнологи Хөгжүүлэлт-1 оюутан, Бизнес Хөгжил-1 оюутан, Бизнес Төлөвлөлт-1 оюутан
- Удирдамж: Хөтөлбөрийн чиглэл болон Нууцын гэрээ
- Дадлагын хугацаа: 1-2 сар (дээд тал нь 2 сар хүртэл буюу 12 сар хүртэл үргэлжлүүлэх боломжтой)
- Амлалт: Дадлага хийснээр компанийн ажилтан болно гэсэн баталгаа болохгүй
- Хөгжлийн зорилт: Сүпервайзор ажилтан дадлагажигчийн хамтаар тухайн оюутны сургуулиас олгогдсон дадлагын удирдамж болон оюутны хөгжлийн зорилтод үндэслэн бодитой “Хөгжлийн зорилт”-г боловсруулан дадлагажна.
- Хяналт: Дадлагажигч оюутан нь өөрт оногдсон Сүпервайзор буюу ментортой байх бөгөөд дадлагажих явцад шат дараатайгаар үүрэг даалгавар авч, гүйцэтгэл дээр хяналт зөвлөгөө авч явна.
Давуу талууд:
- Блокчэйн, Финтек технологитой танилцах
- Блокчэйн, Криптод суурилсан бизнесийн орчинд туршлага хуримтлуулах
- Мэргэжлийн чиг баримжаа авахаас гадна бодит амьдралын туршлага хуримтлуулах
- Сонирхлоо тодорхойлох
- Дипломын ажлын сэдэв сонгоход хялбар болох
- Хамт олонтой болно, танилын хүрээ тэлэх
- Өөрийн блокчэйн дээр суурилсан бизнесийн санаагаа хөгжүүлэх
Урамшуулал:
- Цалинтай
- TEO брэндийн гарын бэлэг авна
Тавигдах шаардлага:
- Голч дүн 3-аас дээш
- Мэдээлэл технологийн болон Бизнесийн чиглэлийн их, дээд сургуулийн 3-4 дүгээр дамжааны оюутан байх
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх
- Цагийн менежмент сайн буюу ажил хичээлийн цагаа зөв зохицуулдаг байх
- Сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй байх
Шалгаруулах зарчим:
- CV-гээ khaliun@corex.mn-руу явуулна (11-р сарын 28-ийг хүртэл)
- Ярилцлагад урина
- Шалгаруулалтын дүнг мэдээлнэ
Бүрдүүлэх материал:
- Дадлага хийлгэхийг хүссэн сургуулийн албан бичиг
- Цахим үнэмлэхийн хуулбар
- Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт
