Буцах
2026-10-12

АНУ-д хөшүүрэгтэй крипто арилжааг зохицуулах холбооны шинэ журам танилцууллаа

АНУ-ын Түүхий эд, фьючерсийн арилжааны комисс (CFTC) жижиг хөрөнгө оруулагчдад зориулсан хөшүүрэгтэй крипто арилжааг зохицуулах холбооны буюу улс орон даяар мөрдөх шинэ журмын төслийг албан ёсоор танилцууллаа. 

АНУ-ын Сенат энэ сард крипто зах зээлийг зохицуулах "Тодорхой байдлын тухай хууль" (Clarity Act)-ийг баталж чадаагүй тул CFTC комисс өөрийн бүрэн эрхийн хүрээнд шинэ дүрмүүдийг боловсруулж эхэлжээ. Энэхүү дүрэм нь бүх CFTC-д бүртгэлтэй биржүүд дээр хөшүүрэгтэй, маржин арилжаа хийхэд зориулсан тусгай журам үүсгэх аж. Тус комиссын дарга Селиг хэлэхдээ 2026 оны эхээр CFTC болон SEC хамтран биткойн, этериумыг үнэт цаас биш түүхий эд (non-securities) гэж үзсэн тул энэхүү шинэ журар гаргах замаар хэрэглэгчийн хөрөнгийг компанийн хөрөнгөөс тусгаарлах зэрэг хатуу дүрмийг мөрдүүлнэ гэв. Олон нийтийн саналыг ирэх 60 хоногийн хугацаанд авч хуулийг эцэслэнэ.

Эх сурвалж:

https://www.tradingview.com/news/newsbtc:4e79ee6b8094b:0-cftc-opens-rulemaking-push-for-retail-leveraged-crypto-markets/

https://www.cftc.gov/PressRoom/SpeechesTestimony/seligstatement100526