Бразилын төрийн өмчит газрын тосны "Petrobras" компани эко түлшнийхээ гарал үүслийг хянахын тулд Cardano блокчэйнийг ашиглаж эхэллээ.
Cardano Foundation болон Бразилын PUC-Rio их сургуулийн Ledger Labs лаборатори хамтран Petrobras-д зориулж блокчэйн технологи дээр суурилсан хоёр том хэрэглээний системийг хөгжүүлж, ашиглалтад оруулаад байна.
Энэхүү түншлэл нь эрчим хүчний салбарт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нүүрстөрөгчийн дутуу мэдүүлгийг ил тод болгоход маш чухал алхам болж байна
Petrobras компани ургамлын тос, амьтны өөх тос зэрэг сэргээгдэх түүхий эдээр баяжуулсан Diesel R хэмээх эко дизель түлшийг үйлдвэрлэдэг. Түлшийг үйлдвэрээс гарахаас эхлээд тээвэрлэлт, эцсийн хэрэглэгчид очих хүртэлх бүх шатыг Cardano сүлжээн дэх дижитал шалгах цэгүүдээр (checkpoints) хянана. Ингэснээр компаниуд олон улсын стандартад нийцсэн нүүрстөрөгчийн шууд бус ялгарлын тайланг (Scope 3 reporting) ямар ч хуурамч мэдээлэлгүй, үнэн зөв гаргах нөхцөл бүрдэж байгаа юм.
Эх сурвалж:
https://www.kucoin.com/news/flash/cardano-ada-hits-0-247-amid-petrobras-blockchain-partnership