АНУ-ын ажлын байрны зах зээл сайн, тогтвортой байгааг харуулсан шинэ мэдээ гарлаа. Тус улсын Хөдөлмөрийн яамнаас 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан тайланд дурдсанаар, ажлаасаа халагдаад төрөөс мөнгөн тусламж (ажилгүйдлийн тэтгэмж) шинээр хүсэж бүртгүүлсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногоос 10,000-аар буурч, 196,000 хувьд хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй цөөн буюу сүүлийн хоёр сар гаруйн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт боллоо.
Үүнээс гадна, өмнө нь ажлаа алдчихсан байсан бөгөөд одоог хүртэл тэтгэмж авсаар байгаа иргэдийн нийт тоо 39,000-аар буурч, 1.73 сая болжээ. Үүнийг дагаад өмнө нь албан ёсны ажилтай байж байгаад ажлаа алдсан даатгалтай иргэдийн ажилгүйдлийн түвшин 1.1% хүртэл буурсан байна. Энэ бүхэн нь АНУ-ын компаниуд ажилчдаа халахгүй, ажлын байраа маш сайн хадгалж байгааг, өөрөөр хэлбэл хүмүүс ажилтай орлоготой, зах зээл "эрүүл" байгааг харуулж байна.
![]()
Биткойны ханш уналтаас сэргэж, дэмжлэг авлаа
Макро эдийн засгийн дээрх эерэг орчин дижитал хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүллээ. Долоо хоногийн эхээр АНУ-ын Сенат крипто салбарыг дэмжих зорилготой "Clarity Act" хуулийн төслийн санал хураалт дэмжигдээгүй, унаснаас болж биткойны ханш 80,000 ам.доллароос 74,900 ам.доллар хүртэл унаад байсан юм. Гэвч хөдөлмөрийн зах зээлийн дээрх мэдээ болон АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж биткойны ханш өнгөрсөн Даваа гарагт 76,900 ам.долларт хүрч өсөхөд нөлөөлөв.
Мөн геополитикийн хүрээнд БНХАУ-ын зүгээс Ойрхи Дорнодын хямралыг намжаах, Йемений Хусит босогчдыг тогтоон барихад туслахыг Ираны удирдагчдад уриалсан гэх мэдээлэл гарсны дараа олон улсын зах зээл дээр WTI маркийн түүхий тосны үнэ сүүлийн нэг долоо хоногт анх удаа 100 ам.доллароос доош орж буурлаа. Түүхий тосны үнэ болон бондын өгөөжийн уналт нь крипто гэх мэт эрсдэлтэй хөрөнгө рүү чиглэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлдэг макро эдийн засгийн гол хөшүүрэг болдог билээ.
АНУ-ын ЗГ-ын бондын өгөөж буурснаар хөрөнгө оруулагчдийн олох ашиг багасдаг. Иймээс хөрөнгө оруулагчид илүү өндөр ашиг олохын тулд мөнгөө бондоос татаж, крипто болон хувьцааны зах зээл рүү оруулж эхэлдэг.