Буцах
2025-09-03

Metaplanet компани биткойны тоогоо 20,000 болгож нэмэгдүүлэв

АНУ эдийн засгийн мэдээллээ блокчэйнд байршуулж эхэллээ

АНУ-ын Худалдааны яам (Commerce Department) эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүдийг блокчэйн дээр оруулахаар шийдвэрлэжээ.  Эдгээр мэдээлэлд дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP), хэрэглээний үнийн индекс буюу инфляци, хувийн хэрэглээний борлуулалтын мэдээлэл зэрэг макро эдийн засгийн  албан ёсны статистик, датанууд орох ажээ.

Дээрх мэдээллийг блокчэйн сүлжээнд оруулах замаар олон нийтэд цаг алдалгүй мэдээлэл өгөх бөгөөд хэн нэгэн өөрчилж, засварлах боломжгүй болох юм. Ингэснээр үнэн зөв мэдээллийг дэлхийн хаа нэгтэйгээс хүссэн цагтаа авах боломжтой болох ажээ. ;

Энэ төслийг хэрэгжүүлэхэд Chainlink болон Pyth Network гол үүрэг гүйцэтгэж байна. Тэд АНУ-ын эдийн засгийн статистик, мэдээллийг Bitcoin, Ethereum, Solana, TRON, Polygon зэрэг 9–10 олон нийтийн томоохон блокчэйн сүлжээдэд байршуулж байна. Эдгээр мэдээллүүд Chainlink-ийн өгөгдлийн сувгуудаар дамжуулан сар, улирал тутам шинэчлэгдэнэ.

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник “АНУ-ын эдийн засгийн үнэн зөв, албан ёсны мэдээллийг дэлхий даяар ил тод, шударгаар хүргэх нь бидний зорилго” гэж онцлон хэлжээ. 

Дээрх алхам нь блокчэйн технологийг төрийн үйл ажиллагаанд бодитоор ашиглаж эхэлсэн томоохон жишээ болж байна. Ингэснээр ил тод байдал нэмэгдэхийн зэрэгцээ төвлөрсөн бус санхүү зэрэг салбаруудад шинэ боломжуудыг нээн өгч байна. Учир нь энэ салбарын шинэ бүтээгдэхүүнүүд албан ёсны, баталгаатай эх сурвалжид блокчейний ухаалаг гэрээгээр дамжин шууд холбогдох юм.


Kanye West-ийн YZY меме койн хөрөнгө оруулагчдыг хүнд байдалд оруулав

Америкийн алдарт реппэр, дизайнер Kanye West-ийн нэртэйгээр гарсан YZY меме койн крипто ертөнцөд богино хугацаанд шуугиан тарьсан ч олон мянган жижиг хөрөнгө оруулагчдийг багагүй алдагдалд оров.

YZY токен Solana блокчэйн дээр 2025 оны 8 дугаар сарын 21-нд арилжаалагдаж эхэлсэн даруйдаа 1,400 хувиар өсч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан. Гэвч энэхүү хурдан өсөлт удаан үргэлжилсэнгүй. Уг токены үнэ удалгүй 80% унаж, нийтдээ 51 мянга гаруй арилжаачид нийлээд 74 сая ам.долларын алдагдал хүлээв. 

On-chain өгөгдлийн дагуу хамгийн их алдагдал хүлээсэн бүлэг нь жижиг хөрөнгө оруулагчид байлаа. Тэдний олонх нь 1,000 ам.доллараас бага хөрөнгөө алдсан бол, зарим нь 100,000 ам.доллараас дээш алдагдал хүлээсэн тохиолдлууд ч гарчээ. Тухайлбал, гурван хөрөнгө оруулагч 1 сая ам.доллараас дээш хохирол амссан нь бүртгэгдсэн байна. Харин өнөөдөр буюу 9 дүгээр сарын 2-ны өдөр 48%-иар өссөн байна.  

Харин цөөн хэдэн хөрөнгө оруулагчид эсрэгээрээ ашиг хүртжээ. Нийт 11 хэтэвч эзэмшигч тус бүр дор хаяж 1 сая ам.долларын ашиг олсон бөгөөд зарим нь 10 гаруй сая ам.доллар хүртэл ашиг хүртсэн тухай мэдээлэл гарсан. Энэ нь зах зээлд “pump-and-dump” буюу зохиомол өсөлт үүсгээд үнэ зориудаар унагадаг үйл явдал боллоо гэж шинжээчид дүгнэв. 

Олны танил хүмүүсийн нэр бүхий меме койнүүд зах зээлд гараад ихэвчлэн амжилтгүй болдог бөгөөд хөрөнгө оруулагчдын сэтгэл хөдлөл дээр тоглодог. Kanye West өөрөө ч өмнө нь меме койнууд “фэнүүдийн итгэл дээр тоглодог” гэж мэдэгдэж байсан ч түүний нэртэй токен гарч, эцэстээ олон хүнийг алдагдалд хүргэсэн нь ийнхүү шуугиан дэгдээв.


Metaplanet компани биткойны тоогоо 20,000 болгож нэмэгдүүлэв

Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй, анх зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан Metaplanet компани крипто стратегид шилжиж, сүүлийн үед идэвхтэйгээр биткойн худалдан авсаар байна. Тус компани саяхан 1,009 BTC нэмж худалдан авснаар тус компани нийт 20,000 BTC эзэмшдэг болжээ. Ингэснээр Metaplanet компани дэлхийн хэмжээний топ биткойн холдерсийн нэг болж байна. 

https://cryptobriefing.com/bitcoin-quantum-security-el-salvador/


Эл Сальвадор улс биткойноо эрсдэлээс хамгаалж эхлэв

Эл Сальвадор улс албан ёсны биткойны нөөцөө илүү найдвартай хадгалахын тулд шинэ арга хэмжээ авчээ. Тус улсын Үндэсний Биткойны алба нийт 6,284 BTC (ойролцоогоор 680 сая ам.доллар)-г нэг дор хадгалах бус, харин 14 өөр хаягт хуваан шилжүүлсэн байна. Ингэснээр нэг хаягт 500 BTC хадгалагдана. 


Энэ алхам нь квант компьютерын хөгжилтэй холбоотой ирээдүйн аюулд бэлтгэх зорилготой. Учир нь биткойны хэтэвчний хувийн түлхүүр хэрэглэгдсэний дараа олон нийтэд ил гардаг бөгөөд ирээдүйд квант компьютерын тооцоолох чадвар хурдацтай өсөхийн хэрээр эдгээр түлхүүрийг тайлах эрсдэл бий гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Blockstream компанийн үүсгэн байгуулагч Адам Бэк энэ шийдвэрийг "маш сайн туршлага" гэж дүгнэсэн бол CoinDesk зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч үүнийг удаан хугацааны биткойн хадгалалтын “зөв жишээ” хэмээн онцолжээ.

Хэдийгээр одоогийн байдлаар квант технологи биткойны аюулгүй байдлыг шууд эвдэх хэмжээнд хүрээгүй ч Эл Сальвадор улс ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх алхам хийж буй нь онцлогтой. Энэ нь зөвхөн тус улсын санхүүгийн баталгааг хамгаалаад зогсохгүй, крипто салбарын бусад улс орон, байгууллагад үлгэр жишээ болохуйц алхам болж байна.


Эх сурвалж:

https://cryptobriefing.com/blockchain-economic-data-us-commerce/

https://www.theblock.co/post/368866/metaplanet-bitcoin-total-holdings-20000

https://cointelegraph.com/news/kanye-west-yzy-token-crash-51000-traders-losses

https://cryptobriefing.com/bitcoin-quantum-security-el-salvador/

 

 Крипто зах зээлийн сэтгэл зүйн байдал

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “Саармаг” төлөвөөс “Шунал”-ын төлөвт шилжсэн байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 51 буюу “Саармаг” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 55 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос бага зэрэг сайжирсан байна. 


Биткойны үнэ

Биткойны үнэ Лхагва гарагийн 14:08 цагийн байдлаар 110,624 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 0.60%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.28%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.203 триллион ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 58.57% байна. Биткойны үнийн хөдөлгөөнийг доорх 7 хоногийн чартаас харна уу. 


Этэриумийн үнэ

Этэриумийн үнэ Лхагва гарагийн 14:08 цагийн байдлаар 4,303 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 6.43%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 2.03%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 519 тэрбум ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 13.81% байна.

Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу. 

Этэриумийн үнийн 7 хоногийн чарт

 

Анхааруулга

Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.