Буцах
2025-08-06

MICROSTRATEGY 10 тэрбумын цэвэр ашигтай

Тарифыг нэмсэн шийдвэр үнэ унагав

Өнгөрсөн Баасан гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны харилцан адил байх шинэ тарифуудыг зарласны дараа крипто зах зээлд хүчтэй уналт ирэв. Тухайлбал Трамп импортын бүтээгдэхүүнд ногдох тарифийн хэмжээг 10-41% хооронд тогтоохоор болсон тухай мэдээний улмаас Биткойны үнэ 3%-иар буурч 113,231 доллар болж, Этэриум 6%, Солана 5%-иар унав.

  

Ажилгүйдлийн түвшин багасав

АНУ-ын 2025 оны 7-р сарын хөдөлмөрийн зах зээлийн статистк мэдээ өнгөрсөн 7 хоногт гарав. Уг мэдээнд дурдсанаар тус улсад өнгөрсөн сард ердөө 73,000 шинэ ажлын байр нэмэгдсэн нь эдийн засагчдын таамаглаж байсан 100,000-аас хавьгүй доогуур байлаа. Энэ нь цар тахлаас хойших хамгийн бага өсөлт болсон байна.

Өмнөх 5 ба 6 сарын шинэ ажлын байрны тоог нэмбэл шинээр үүсэх ёстой ажлын байр хүлээлтээс 258,000-аар буурсан нь тус улсын хөдөлмөрийн зах зээлийн байдал дордсоныг харуулж байна. Дээрх макро эдийн засгийн үзүүлэлт нь АНУ-ын Засгийн газрын зүгээс худалдааны гол түнш орнууд болох Хятад, Канад, Мексикт худалдааны өндөр тарифыг өнгөрсөн долоо хоногт зарласантай зэрэгцээд биткойн тэргүүтэй криптовалютын зах зээлд уналт үүсгэх шалтгаан болов. Нөгөө талаар ажилгүйдлын түвшин ийнхүү багасч, макро эдийн засгийн байдал тааруу байгаа нь АНУ-ын төв банк (Fed)-ийг бодлогын хүүгээ ирэх саруудад бууруулах магадлалыг өсгөж байна гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ инфляц одоогоор зорилтот 2%-даа хүрээгүй байгаа тул зарим эдийн засагчид бодлогын хүү энэ есдүгээр сараас нааш буурахгүй гэж үзэж байна.


MICROSTRATEGY 10 тэрбумын цэвэр ашигтай

АНУ-ын MicroStrategy компани өнгөрсөн 2025 оны хоёрдугаар улирлын тайлангаар анх удаа зургаан улирал дараалсан алдагдлын дараагаар ашигт хүрсэн тухайгаа дурджээ. Тус компанийн хувьцааны ханш энэ онд 39%-иар өсөөд байгаа бөгөөд дээрх тайланд дурдсанаар тус компанийн цэвэр ашиг нь $9.97 тэрбумд хүрсэн байна.

Тус компани 2020 оноос эхлэн Bitcoin худалдан авах стратеги хэрэгжүүлж ирсэн ба 2025 оны зургадугаар сарын 30-ны байдлаар нийт 597,325 ширхэг биткойныг $70,982 ам.долларын дундаж үнээр худалдан авсан байна. Өнгөрсөн сард АНУ Стэблкойны тухай хууль (GENIUS Act) батлагдсаны дараа биткойны ханш $122,000 хүрч өссөний дараа MicroStrategy-гийн биткойны нөөц $14 тэрбумын биелээгүй ашгийг бий болгосон. 

 

Эх сурвалж:

https://www.cnbc.com/2025/08/01/crypto-market-today.html

https://crypto.news/bitcoin-price-crash-set-to-end-as-btc-hits-key-support/

https://www.chase.com/personal/investments/learning-and-insights/article/jobs-report-july-2025#:~:text=Data%20as%20of%20July%2031%2C%202025.&text=The%20unemployment%20rate%20ticked%20up%20slightly%20to%204.2%25%2C%20but%20it,to%204.2%25%20since%20May%202024.&text=May%20and%20June's%20job%20totals,258%2C000%20jobs%20from%20earlier%20estimates.  

https://www.reuters.com/business/saylors-strategy-swings-quarterly-profit-treasury-strategy-gains-momentum-2025-07-31/?utm_source=chatgpt.com


Крипто зах зээлийн сэтгэл зүй

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “Саармаг”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 74 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 54 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос эрс муудсан байна.


Биткойны үнэ

Биткойны үнэ Лхагва гарагийн 12:33 цагийн байдлаар 113,470 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 3.92%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.62%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.25 триллион ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 61.9% байна.

Биткойны үнийн хөдөлгөөнийг доорх 7 хоногийн чартаас харна уу.


Этэриумийн үнэ

Этэриумийн үнэ Лхагва гарагийн 12:34 цагийн байдлаар 3,580 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 6.05%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 2.06%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 431.4 тэрбум ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 11.84% байна.

Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.

 

Этэриумийн үнийн 7 хоногийн чарт

 

Анхааруулга

Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.