Буцах
2025-07-29

Криптовалютыг төлбөр тооцоонд ашиглаж буй байдлын талаарх судалгаа гарав

Их хэмжээний заралт хийв

Нью-Йорк хотод төвтэй, криптовалют болон блокчeйн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээний компани болох Galaxy Digital нийт 9 тэрбум ам.долларын үнэ биткойныг зах зээлд амжилттай зарсанаа 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэв. Тус компани олон жил биткойн хадгалсан нэгэн үйлчлүүлэгчийнхээ өмнөөс нийт 80,000 биткойн, ойролцоогоор 9 тэрбум ам.долларын арилжаа хийсэн байна.

Дээрх мэдээ нь криптовалютын зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, биткойны үнэ огцом хэлбэлзэхэд хүргэсэн бөгөөд зарим хүмүүс энэхүү хөрөнгө оруулагчийг биткойны анхны хэрэглэгч буюу “Сатоши үеийн хүн” байж магадгүй гэж таамаглаж байна. Тус компанийн мэдэгдсэнээр дээрх арилжаа нь биткойны түүхэн дэх хамгийн том арилжаануудын нэг байв. Дээрх арилжаа өнөөдрийн байдлаар үнийг хүчтэй унагах шалтгаан болоогүй байгаа бөгөөд Мягмар гарагийн 12:30 цагийн байдлаар нэгж биткойн 118,653 ам.долларын үнэтэй байна.

 

Криптовалютыг төлбөр тооцоонд ашиглаж буй байдлын талаарх судалгаа гарав

Bitget бирж өөрийн 4,599 хэрэглэгчдийн дунд судалгаа явуулжээ. Уг судалгааны зорилго нь өөр өөр орны иргэд криптовалютыг төлбөр тооцоондоо хэрхэн ашиглаж байгаа талаар статистик мэдээ гаргах байжээ. Уг судалгааны дүнд хүмүүс криптовалютыг зөвхөн хөрөнгө оруулах хэлбэрээр биш өдөр тутмын амьдралын төлбөр тооцоондоо идэвхтэй ашиглаад эхэлснийг тогтоожээ. Тодруулбал судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 36% нь цахим тоглоом (gaming)-той холбоотой худалдан авалтад, 35% нь өдөр тутмын хэрэглээний худалдан авалтад, мөн 35% нь аялалын захиалга хийхэд криптовалют ашигладаг гэж хариулжээ.

Насны ангиллаар нь авч үзвэл:

·        18-29 насныхан голчлон тоглоом тоглох, бэлэг авахад,

·        30-44 насныхан аялал, цахим тоглоом, дижитал бараа зэрэг олон төрлийн хэрэглээнд,

·        45-аас дээш насныхан аялал жуулчлал, онлайн худалдаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг өндөр үнийн дүнтэй худалдан авалтад түлхүү ашигладаг ажээ.

Бүс нутгаар нь авч үзвэл:

·        Зүүн Ази болон Өмнөд Азийн хэрэглэгчид цахим тоглоом, дижитал бүтээгдэхүүний худалдан авалтад түлхүү хэрэглэдэг.

·        Африк тивд боловсролын төлбөрт крипто ашиглах нь түгээмэл.

·        Латин Америкт онлайн худалдаанд,

·        Ойрх Дорнодод тансаг бараа, машин, цахим тоглоомын худалдаанд,

·        Европ, АНУ, Австралид аялал, үл хөдлөх хөрөнгө, өдөр тутмын хэрэглээнд криптовалют ашиглах нь улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.


JPMORGAN банк крипто барьцаалж зээл олгоно

АНУ-д криптовалютын хууль эрх зүйн орчин сайжирч байгаатай холбогдуулан тус улсын томоохон санхүүгийн байгууллагууд крипто зах зээл рүү нэвтрэх хандлага улам бүр нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь АНУ-ын хамгийн том банк JPMorgan Chase шинэ төрлийн зээлийн үйлчилгээний боломжийг судалж эхэлжээ. Энэхүү үйлчилгээ нь биткойн болон этэриум зэрэг криптовалютыг барьцаанд тавьж, бэлэн мөнгө зээлэх үйлчилгээ юм. Тус банк дээрх үйлчилгээг ирэх онд зах зээлд нэвтрүүлэх магадлалтай бөгөөд ийнхүү нэвтэрснээр уламжлалт банкуудын  хувьд крипто зах зээл рүү албан ёсоор орж буй томоохон алхам болох юм. Үүнийг дагаад криптог зөвхөн хөрөнгө оруулалт төдийгүй санхүүгийн хэрэгсэл болгон ашиглах боломж нэмэгдэнэ гэсэн үг.

Тус банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймон өмнө нь криптовалютын талаар сөрөг байр суурьтай байсан бөгөөд тэрээр “Биткойн бол луйвар. Биткойнд ямар ч бодит үнэ цэнэ байхгүй, зөвхөн хүний наймаа хийгсэд болон мөнгө угаагчид л ашигладаг” хэмээн шүүмжилж байсан билээ.

 

 

Эх сурвалж:

https://www.mitrade.com/insights/news/live-news/article-3-989641-20250727

https://thedefiant.io/news/research-and-opinion/crypto-payments-gain-ground-in-gaming-travel-and-daily-purchases-bitget

https://www.tekedia.com/jpmorgan-chase-explores-crypto-backed-loans-amid-growing-stablecoin-push/

Крипто зах зээлийн сэтгэл зүй

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “Шунал”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 72 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 73 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос бараг өөрчлөгдөөгүй байна.

Биткойны үнэ

Биткойны үнэ Мягмар гарагийн 12:54 цагийн байдлаар 118,500 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 1.46%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.66%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.357 триллион ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 61.5% байна.

Биткойны үнийн хөдөлгөөнийг доорх 7 хоногийн чартаас харна уу.

Этэриумийн үнэ

Этэриумийн үнэ Мягмар гарагийн 12:55 цагийн байдлаар 3,782 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 2.93%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 3.10%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 456.3 тэрбум ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 11.90% байна.

Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.

Этэриумийн үнийн 7 хоногийн чарт

 

Анхааруулга

Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.