Буцах
2025-06-23

АНУ-ын ИРАНД өгсөн цохилт криптовалютын зах зээлд мөн цохилт өгөв

АНУ-ын ИРАНД өгсөн цохилт криптовалютын зах зээлд мөн цохилт өгөв

АНУ Ираны цөмийн 3 байгууламжид амжилттай цохилт өгснөөс үүдэн крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйд “түгшүүр” үүсч заралт явагдсанаас олон арилжаачдын “лонг” арилжаа шатав (liquidated). Тухайлбал нийт 701 сая ам.долларын үнэ бүхий лонг арилжааны данс шатаж салхинд хийсчээ. Дээрх бөмбөгдөлтийн улмаас Ethereum-ийн үнэ өдөртөө 7.4%-иар унаж, нэг ETH нь ойролцоогоор 2 260 ам.долларт хүрэв. Bitcoin-ий 152 сая ам.долларын данс шатсан ч үнэ харьцангуй бага буюу 1.4%-иар унав.  


ИРАН-ны крипто бирж хакердуулав

Ираны хамгийн том крипто бирж болох Nobitex-ээс $90–$100 сая гаруй ам.долларын үнэтэй Bitcoin, Ethereum, Dogecoin зэрэг криптовалют өнгөрсөн Пүрэв гарагт хулгайлагдсан байна. Уг халдлагыг Израилийг дэмждэг Predatory Sparrow (“Махчин бор шувуу”) бүлэглэл үйлдсэн гэдгээ зарлав. Тэд Иран улс АНУ-ын хориг арга хэмжээнээс бултаж дээрх крипто биржээр дамжуулан мөнгө угаах замаар өөрийн цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлж байна гэж буруутгав.  


Стэблкойны тухай хууль сенатаар батлагдав

АНУ-ын Сенат стэблкойны тухай хуулийг 6 дугаар сарын 17-ны өдөр баталсан байна. Хоёр намын дэмжлэгийг авсан уг хуулийн төслийг Сенатын 100 гишүүний 68/30 харьцаагаар баталсан байна. Удахгүй тус хуулийн төсөл Конгрессийн төлөөлөгчдийн танхимаар орж хэлэлцэгдэн батлагдвал Ерөнхийлөгч Д.Трамп батламжлах юм. Хэдийгээр тус хуулийг Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн жил баталсан ч тухайн үед Сенатад Ардчилсан нам олонхи байсан тул Сенатын хэлэлцүүлэгт олонхийн дэмжлэг аваагүй бүдрээд байсан юм.

Дээрх хууль батлагдсантай холбоотойгоор стэблкойны зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн Лхагва гарагт 256 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна. 


Уг хууль нь дараах онцлог зохицуулалттай. Үүнд:

✅ 1. Стэблкойн гаргагчдад тавих шаардлага:

  • 100% баталгаат хөрөнгөтэй байх ёстой: Stablecoin-ийг зөвхөн банкан дахь бэлэн мөнгө эсвэл АНУ-ын Засгийн газрын богино хугацаат үнэт цаас (бонд) зэргээр бүрэн баталгаажсан байх ёстой.
  • Хувийн токен гаргагчид эдгээр баталгаат хөрөнгөө хадгалах, тайлагнах хариуцлага хүлээнэ.


✅ 2. Ил тод байдал ба тайлагнал

  • Сар бүрийн аудит, санхүүгийн тайлангаа нийтэд ил тод байлгана.
  • Стэблкойн гаргагч байгууллагууд биржийн эрсдэлийг багасгах, хэрэглэгчийн итгэлийг хамгаалах үүднээс тайлагналыг тогтмол хийх ёстой.


✅ 3. Зөвшөөрөл олгох систем

  • Стэблкойн гаргахыг хүссэн байгууллагууд АНУ-ын Сангийн яам болон мужуудын санхүүгийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай.
  • Үүнд санхүүгийн компани, банк, зарим технологийн компаниуд хамаарна.


✅ 4. Хориг ба хязгаарлалт

  • Algorithmic stablecoin буюу өөрийн үнээ автомат системээр тогтвортой барьдаг токенуудыг түр хугацаагаар хориглоно, учир нь энэ төрлийн токенууд нь илүү эрсдэлтэй гэж үзсэн.
  • Стэблкойн гаргагч нь мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх дүрэм (AML/KYC)-ийг мөрдөх үүрэгтэй.


5. Шинэ бизнес боломжууд

  • Энэхүү хуулийн дагуу Amazon, Walmart зэрэг томоохон корпорациуд өөрсдийн stablecoin-г хууль ёсоор гаргах боломжтой болно.
  • Томоохон банкууд ч мөн стэблкойн гаргах эрхтэй болох юм.



Эх сурвалж:

https://decrypt.co/326402/crypto-market-liquidations-top-701m-as-u-s-strikes-hit-irans-nuclear-facilities

https://nypost.com/2025/06/19/world-news/irans-crypto-exchange-loses-100m-to-hackers-sparking-internet-blackout-as-conflict-with-israel-continues/?utm_source=chatgpt.com

https://www.reuters.com/sustainability/boards-policy-regulation/us-senate-passes-stablecoin-bill-milestone-crypto-industry-2025-06-17/?utm_source=chatgpt.com

https://www.tekedia.com/genius-act-passage-by-us-senate-signals-a-transformative-moment-for-stablecoins/

https://cryptorank.io/news/feed/d5400-stablecoins-the-new-bitcoin-market-cap-ath


Крипто зах зээлийн сэтгэл зүй

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “саармаг”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 61 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 47 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос илүү гутранги болсон байна. 


Биткойны үнэ

Биткойны үнэ Даваа гарагийн 12:04 цагийн байдлаар 101,103 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 4.54%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 1.25%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 2 триллион ам.доллар байна. Биткойны үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу. 

Биткойны үнийн 7 хоногийн чарт


Этэриумийн үнэ

Этэриумийн үнэ Даваа гарагийн 12:06 цагийн байдлаар 2,233 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 13.19%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 1.81%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 269 тэрбум ам.доллар байна. Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу. 

Этэриумийн үнийн 7 хоногийн чарт

 

Анхааруулга

Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.