USDT тэргүүтэй стэйблкойны хурдан тэлэлт
Tether компанийн зах зээлд гаргасан USDT стэйблкойн-ий зах зээлийн үнэлгээ 5-р сарын 12-ны өдөр 150 тэрбум ам.долларыг анх удаагаа давав. USDT-ийн зах зээл дэх нийлүүлэлт (circulating supply) өнгөрсөн жил 36%-иар нэмэгдсэн бөгөөд ялангуяа өнгөрсөн оны 11-р сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эрс нэмэгдсэн байна. Тус USDT стэблкойн нь дэлхийн зах зээл дэх нийт стэйблкойны 61%-ийг дангаараа бүрдүүлж байна. Харин USDT-ийн дараа Сircle компанийн USDC стэйблкойн нийт нийлүүлэлтийн 25%-ийг бүрдүүлж байна.
Дэлхийн цахим фиат мөнгөний давамгайлал жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд
Блокчэйний хөдөлгөөн дээр анализ хийдэг платформууд болох Artemis ба Dune-ийн тайланд дурдсанаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд стэйблкойны хэтэвчний тоо 19,6 саяар буюу өмнөх оноос 53%-иар нэмэгдсэн байна. Мөн дээрх тайланд дурдсанаар 2024 оны 2 дугаар сард нийт 138 тэрбум ам.долларын үнэ бүхий стэйблкойн зах зээлд нийлүүлэгдсэн бол 2025 оны 2-р сарын байдлаар энэ тоо 225 тэрбум ам.долларт хүрч 63%-иар өсчээ. Мөн өнгөрсөн жилийн 2-р сард нэг сард арилжаалагдах хэмжээ нь 1,9 триллион ам.доллар байсан бол энэ оны 2-р сард 4,9 триллион ам.доллар бол 115%-ийн өсөлт үзүүлсэн байна. Дээрх статистик нь стэблкойны бодит хэрэглээ (adoption) хэрхэн хурдацтай өсч буйг харж болно.
USDT ашиглан BYBIT биржээр хувьцаа арилжиж болно
Арилжааны хэмжээ (volume)-гээр дэлхийд хоёрт ордог BYBIT крипто биржийн хэрэглэгчид тус платформоор дамжин Apple, Tesla, Meta, Nvidia, Amazon гэх мэт 78 өөр компанийн хувьцааг USDT ашиглан арилжих боломжтой болов. Зөвхөн хувьцаа гэлтгүй алт, газрын тос, гадаад валют, индексүүдийг арилжих болох ажээ. Ингэснээр санхүүгийн уламжлалт зах зээл болон криптовалютын зах зээл хоёрын хоорондын зай хэрхэн ойртож буйг илтгэж байна.
Шинэ блокчэйн сүлжээ үүснэ
Avalanche блокчэйн сүлжээ болон зөвлөх үйлчилгээний Helix ба Faculty групп хамтран Fusion нэртэй шинэ блокчэйн сүлжээг үүсгэхээр болсон байна. Тус блокчэйн сүлжээг Avalanche блокчэйн сүлжээний 100 сая ам.долларын санхүүжилтээр хийх бөгөөд технологийн хувьд мөн Avalanche блокчэйн сүлжээн дээр тулгуурлан хийгдэх ажээ. Fusion сүлжээг хөгжүүлэх багийн мэдээлснээр тус блокчэйн нь технологи, санхүүгийн үйлдлүүд болон хэрэглэгчийг таних өвөрмөц шийдлүүдийг хослуулан бүтээгдэх юм байна.
ДУБАЙ хот CRYPTO.COM-той хамтран ажиллана
Дубай хот crypto.com крипто биржтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан байна. Дубай Финтек саммитын үеэр гарын үсэг зурагдсан энэхүү Санамж бичгийн гол агуулга нь иргэд, аж ахуйн нэгжүүд Дубайн засгийн газраас үзүүлдэг төрийн үйлчилгээнүүдийн төлбөрийг (тухайлбал газрын төлбөр) crypto.com бирж дэх хэтэвчээ ашиглан криптовалютаар төлдөг боломжийг бүрдүүлэх ажээ.
Арабын Нэгдсэн Эмират улс 2026 он гэхэд төр, хувийн хэвшлийн хооронд хийгдэх санхүүгийн төлбөр тооцооны 90%-ийг бэлэн мөнгө ашиглахгүйгээр цахимаар хийдэг болох зорилго тавиад ажиллаж байна.
Эх сурвалж:
https://cointelegraph.com/news/tether-market-cap-150-billion-first-time
https://cointelegraph.com/news/stablecoin-users-53-percent-growth-2025
https://www.blockhead.co/2025/05/20/bybit-launches-global-stock-trading-with-usdt/
https://cointelegraph.com/news/fusion-blockchain-initiative-100m-modular-sector-networks
https://www.cnbc.com/2025/05/13/dubai-government-to-accept-crypto-through-cryptocom-partnership.html