Буцах
2025-05-19

COINBASE бирж DERIBIT-ийг худалдан авав

COINBASE бирж DERIBIT-ийг худалдан авав

Coinbase бирж крипто үүсвэл хөрөнгө (дерривативс) буюу опцион, фючерс гэрээний арилжааны платформ болох Deribit-ийг 2.9 тэрбум ам.доллараар (Үүнээс 700 сая-ыг нь бэлэн мөнгөөр) худалдаж авчээ. Энэхүү худалдан авалт нь Coinbase-ийн хувьд өнөөдрийн байдлаар хийсэн хамгийн том худалдан авалт бөгөөд крипто дерриватив зах зээлд хөл тавих томоохон алхам болсон байна. Deribit нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Дубуйд төвтэй. Опцион, фючерс төдийгүй спот арилжааны нэр хүнд бүхий бирж юм. Тус Deribit платформоор 2024 онд нийт 1.2 триллион ам.долларын үнэ бүхий арилжаа хийгдсэн байна. 


ПАКИСТАН улс Д.ТРАМП-ийн крипто компанитай хамтран ажиллана

Пакистан Улс World Liberty Financial (WLF) крипто компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн гэр бүл уг компанийн хувьцааны 60%-ийг эзэмшдэг бөгөөд дээрх гэрээний хүрээнд WLF нь Пакистан улсын санхүүгийн салбарт ил тод байдал, үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд тус улсын санхүүгийн байгууллагуудад блокчейн технологи нэвтрүүлэхэд нь туслах ажээ. Түүнчлэн Пакистанд стэблкойн гаргах, төвлөрсөн бус санхүүжилтын шийдлүүд боловсруулах, бодит хөрөнгийг токенжуулах чиглэлээр болон крипто салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн дэмжлэг, техникийн туслалцааг үзүүлэх ажээ. 


Pi NETWORK 100 сая ам.долларын сан байгуулав

Гар утасны апп-аар дамжуулан цахим хөрөнгийг олборлох явдлыг хүн бүрт хүртээмжтэй болгох зорилгоор 2019 онд байгуулагдсан крипто төсөл болох Pi Network нь өөрийн блокчэйн сүлжээн дээр боловсруулагдах шилдэг төслүүдийг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулсан байна. Уг хөрөнгө оруулалтын сан нь гарааны компаниудад эхлэлтийн санхүүжилт олгохоос гадна B round-ийн санхүүжилтыг олгох ажээ. Тус блокчэйн сүлжээ нь өөрийн сүлжээний экосистемийг тэлэх, хөгжүүлэх зорилгоор дээрх сан байгуулах санаачлагыг гаргасан бөгөөд дээрх сангийн дүрмийн сан болох 100 сая ам.долларын хөрөнгийг өөрийн гаргасан Pi токены 10%-иар санхүүжүүлэх юм байна. 


БРАЗИЛ-ийн финтек компани биткойны нөөц бүрдүүлж эхлэв

Биткойны нөөц бүрдүүлэх хандлага дэлхийн байгууллагын хөрөнгө оруулагчдын дунд газар авч байна. Үүний нэг жишээ нь Өмнөд Америк тивийн хамгийн том улс болох Бразилийн нэгэн компани биткойны нөөц бүрдүүлэх алхам хийснээ олон нийтэд зарлав. Тухайлбал финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Méliuz компанийн хөрөнгө оруулагчид нийт 274.5 ширхэг биткойныг 28.4 сая ам.доллараар худалдан авч нөөц бүрдүүлэх тухай шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан байна. Ингэснээр тус компани нь Бразилийн хамгийн анхны биткойны нөөц бүрдүүлсэн нээлттэй компани болсон бөгөөд нийт 33 сая ам.долларын үнэлгээ бүхий 320.2 ширхэг биткойны нөөцтэй компани болов. 

 

Эх сурвалж:

 

https://www.coinbase.com/blog/coinbase-to-acquire-deribit-becoming-the-most-comprehensive-global-crypto-derivatives-platform

 

https://timesofindia.indiatimes.com/india/pak-inked-deal-with-crypto-co-in-which-trump-kin-has-60-stake/articleshow/121171400.cms

 

https://cointelegraph.com/news/pi-network-s-team-launches-100-m-fund-to-invest-in-ecosystem

 

https://cointelegraph.com/news/meliuz-becomes-brazils-first-bitcoin-treasury-company-after-shareholder-approval