ПОЛ АТКИНС үнэт цаасны хорооны даргын тангарагаа өргөв
Ерөнхийлөгч Д.Трампийн томилсон “крипто-д ээлтэй” гэгдэх Пол Аткинс АНУ-ын Үнэт цаасны хорооны 34 дэх даргын тангарагаа 4-р сарын 21-ний өдөр өргөв. Пол Аткинс нь крипто болон санхүүгийн салбар дахь инновацийг дэмжигч гэдгээрээ олон нийтэд танигдсан хүн юм. Тэрээр энэ ажилд томилогдохоосоо өмнө өөрийн үүсгэн байгуулсан Patomak Global Partners хэмээх Вашингтон хотод төвтэй санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанийг удирдаж байсан. Тус компани нь санхүүгийн салбарын хууль эрх зүй, комплаенс, эрсдлийн менежмент, шүүхийн маргааны асуудлаар үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгдөг. Мөн тэрээр Ерөнхийлөгч Ж.Бушийн үед Үнэт цаасны хорооны даргаар 2002-2008 онуудад ажиллаж байсан.
П.Аткинсаас юу хүлээх вэ?
Д.Аткинсийн томилгоо нь өмнөх дарга Гэри Гэнслерийн түрэмгий, захиргаадалтын байр сууринаас илүүтэй бизнест ээлтэй, тооцоотой алхмуудыг хийнэ гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Тус Үнэт цаасны хорооны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь цахим хөрөнгө, криптогийн талаарх багц хууль, журмуудыг гаргах ажээ. Мөн тэрээр санхүүгийн салбар дахь хууль сахиулах ажиллагаа, шүүхийн маргааны аливаа асуудалд “улс төр” оролцуулахгүй байх, хөрөнгө оруулагчдыг залилан мэхлэх үйл ажиллагааны хамгаалах, мөн санхүүгийн салбарт инновацийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдээд буй.
МICROSTRATEGY нэмж 3,459 биткойн авав
MicroStrategy компани нэмж 3,459 биткойныг 82,618 ам.долларын дундаж үнээр буюу нийт 285.8 сая ам.доллараар худалдан авсан байна. Ингэснээр тус компани нь нийт 531,644 биткойныг эзэмшиж байгаа бөгөөд нэгж биткойныг худалдаж авахад 67,556 ам.доллар зарцуулсан байна. 2025 оны 4-р сарын 23-ны өдрийн байдлаар нэгж биткойн 92,835 ам.долларын үнэтэй байна.
БУТЕРИН судалгаа, хөгжүүлэлтэд илүү анхаарна
Этэриум блокчейний экосистемийн хөгжүүлэлтийг хариуцдаг, ашгийн бус байгууллага болох Этэриум сан (Etherium Foundation) энэ оны 3-р сард удирдлагын бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд уг өөрчлөлтийн дагуу тус Сан 2 гүйцэтгэх захиралтай болсон. Этэриумийн дэмжигчдийн (community) зүгээс тус блокчэйн сүлжээ буруу зүг рүүгээ яваад байна гэсэн гомдол, шүүмжлэлүүдийг гаргасаар байгаа. Тухайлбал гүйлгээний шимтгэл өндөр, хурд удаан байна гэх мэт.
Тус Сангийн гүйцэтгэх захирлуудын нэг болох Tomasz Stanczak 4-р сарын 21-ний өдөр жиргэхдээ дээрх өөрчлөлтийн гол зорилго нь хамтран үүсгэн байгуулагч В.Бутеринийг Сангийн өдөр тутмын ажлаас холдуулж, түүнд судалгаа хийх, төвлөрөхөд нь илүү их цаг гаргахад оршиж байгаа тухай онцолжээ. В.Бутерин “нууцлалын бодлого”-д оруулах өөрчлөлтийн саналаа 4-р сарын 11-ний өдөр танилцуулсан бөгөөд түүний саналын дагуу хэрэглэгчийн гүйлгээг нууцлах функцийг default хэлбэрээр оруулахаар кодлох, мөн Etherium Virtual Machine (EVM)-ийн гэрээний хэлийг өөрчлөх замаар тус блокчэйний хурд болон ажиллагааг сайжруулах саналыг 4-р сарын 10-ны өдөр гаргаад байна.
Эх сурвалж:
New SEC chair Paul Atkins sworn into office
MicroStrategy(@Strategy) bought another 3,459 $BTC($285.8M) | lookonchain on Binance Square
Ethereum Foundation shifts focus to user experience, layer-1 scaling