Буцах
2025-04-28

Стэйкийн журам батлав

Хонконгийн Үнэт цаас ба Фючерсийн Комисс тус хотод бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан стэйкийн үйлчилгээ хийхтэй холбоотой журмыг өнгөрсөн Даваа гарагт баталсан байна. Хонконг нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь крипто хаб болохыг зорьж байгаа билээ. Уг журмын дагуу крипто биржүүд стэйкийн үйлчилгээ эхлүүлэхээсээ өмнө заавал тусгай зөвшөөрөл авсан байх ёстой ажээ. 


RIPPLE худалдан авалт хийв

Ripple компани цахим хөрөнгийн прайм брокер болох Hidden Road компанийг 1.25 тэрбум ам.доллараар худалдан авчээ. Энэхүү худалдан авалт нь цахим хөрөнгө, криптогийн салбар дахь хамгийн том худалдан авалтын нэг болов. Ингэснээр тус компани крипто, цахим хөрөнгийн салбарт байгууллагуудад санхүүжилт олгодог, клиринг хийдэг олон улсын хэмжээний томоохон брокер компанийг худалдан авсан хамгийн анхны крипто болжээ. 


МASTERCARD болон KRAKEN компаниуд хамтран ажиллахаар болов

АНУ-ын хөрөнгийн менежментийн томоохон компани болох BlackRock биткойн болон этэриум дагадаг биржээр арилждаг сан (ETF)-ийн кастодианиар Anchorage Digital компанийг сонгосон байна. АНУ-д бүртгэлтэй Kraken бирж нь Их Британи болон Европын бүст төлбөр, тооцоог 300 гаруй крипто болон фиат мөнгө ашиглан 200,000 хэрэглэгчдийг эхний 90 хоногт багтаан татах зорилготой байгаа аж. Хэрэглэгчид Mastercard-ийн цахим кредит карт ашиглан төлбөр тооцоог криптогоор төлж болох нөхцлийг дээрх хамтын ажиллагаа бүрдүүлэх юм байна. 

COINBASE-ийн хувьцааг худалдан авчээ

Нэрт хөрөнгө оруулагч Кэти Вүүдсийн ARK Invest компани Ерөнхийлөгч Д.Трампийн шинэ тариф батлагдахаас өмнө Coinbase биржийн 34.8 сая ам.долларын үнийн дүн бүхий хувьцааг худалдан авсан байна. Нийт 199,401 ш хувьцааг 3 өдрийн турш цувуулан худалдан авчээ. 


Эх сурвалж:

https://decrypt.co/313586/hong-kong-regulator-now-lets-regulated-firms-offer-staking-services

https://www.businesswire.com/news/home/20250408091712/en/Ripple-Agrees-to-Acquire-Prime-Broker-Hidden-Road-for-%241.25B-in-One-of-the-Largest-Deals-in-the-Digital-Assets-Space

https://readwrite.com/kraken-and-mastercard-partner-up-to-enable-crypto-payments-across-europe/

https://www.sc.com/en/press-release/standard-chartered-and-okx-launch-world-leading-collateral-mirroring-programme/#:~:text=Standard%20Chartered%20and%20OKX%20launch%20world%2Dleading%20collateral%20mirroring%20programme,-10%20Apr%202025&text=In%20collaboration%20with%20Franklin%20Templeton,onboard%20onto%20this%20pioneering%20programme