Буцах
2025-04-09

Хувьцааны зах зээл 3.5 триллион ам.долларын алдагдал хүлээв

Хувьцааны зах зээл 3.5 триллион ам.долларын алдагдал хүлээв

АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сангийн тэргүүн Ж.Пауэл тус улсын Ерөнхийлөгч Д.Трампийн “тарифын дайн”-ы нөлөөгөөр тус улсын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, эдийн засгийн өсөлт саарах магадлалтай байгаа тухай 4-р сарын 4-ний Баасан гарагт мэдэгдсэн нь тус улсын хувьцааны зах зээлд томоохон хэмжээний уналтыг үүсгэв. Тодруулбал дээрх мэдэгдлийн дараа Баасан гарагийн арилжаагаар 3,5 триллион ам.долларын хөрөнгө салхинд хийссэн байна. 

Зургийн тайлбал: S&P500 индексийн уналтыг харуулав.


Хэдийгээр хувьцааны зах зээл улаанаар эргэж байхад биткойны үнэ унаагүй бөгөөд харин ч нэгж биткойны үнэ 82,000 ам.долларын түвшнээс өсч 84,710 ам.дол болж өсөв. Түүхэн дата харвал хувьцааны зах зээлд уналт явагдахад биткойны үнэ дагаад унадаг байсан бол энэ удаа эсрэгээрээ 2,14%-иар өссөн нь шинжээчдийн анхаарлыг татав. Ж.Пауэлийн хийсэн дээрх мэдэгдлийн дараах Dow Jones, Nasdaq, S&P500 индексүүдийн уналтыг биткойны өсөлттэй харьцуулсан байдлыг доорх зургаас харна уу. 

Ж.Пауэл дээрх мэдэгдлийг хийхээс өмнөхөн Ерөнхийлөгч Д.Трамп түүнийг улс төр хийхээ зогсоож, бодлогын хүүгээ бууруулахыг шаардан жиргэсэн байна. 


CZ КИРГИЗ улсад зөвлөгөө өгнө

Binance биржийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Changpeng Zhao буюу CZ Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газарт блокчэйн технологи болон криптотой холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар зөвлөгөө өгөхөөр болсон байна. Энэ тухай тэрээр “Миний бие хэд хэдэн улс орны засгийн газарт криптогийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалт болон засгийн газрын үйл ажиллагааг блокчэйн ашиглан сайжруулах талаар албан болон албан бусаар зөвлөхөөр боллоо. Энэ нь блокчэйний хэрэглээг крипто арилжаанаас илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхэд туслах, маш чухал, утга учиртай ажил юм” хэмээн 4-р сарын 3-ны өдөр жиргэв.

Киргизийн Үндэсний хөрөнгө оруулалтын агентлаг CZ-тэй Зөвлөх үйлчилгээний харилцан Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан тухай тус улсын Ерөнхийлөгч С.Жапаров 4-р сарын 4-ны өдөр жиргэжээ. CZ нь он гарсаар Киргизээс гадна Малайз, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бутан зэрэг улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзсан ажээ. 


АНУ-ын хууль тогтоогчид трампийн гэр бүлийн эзэмшлийн крипто компанийн талаар мэдээлэл өгөхийг шаардав

АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд болох Elizabeth Warren болон төлөөлөгч Мaxine Waters нар тус улсын Үнэт цаасны хоорооны дарга Mark Uyeda-д хандан Ерөнхийлөгч Д.Трампийн гэр бүлийн компани болох World Liberty Financial-ийн талаарх мэдээллийг Конгресст гарган өгөхийг албан бичгээр шаардсан байна. Сөрөг хүчин буюу Ардчилсан намаас АНУ-ын Конгресст сонгогдсон дээрх гишүүд Үнэт цаасны хороо Д.Трампын дээрх компанийн нөлөөнд автсан байх магадлалтайг дурдаад энэхүү сонирхлын зөрчил нь хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, шударга, тэнцвэртэй зах зээлийг тогтоох чиг үүрэг бүхий Үнэт цаасны хорооны чиг үүрэгтэй зөрчилдөж байгааг онцолсон байна. 

Холимог тулааны од конор мкгрегор койн гаргав

Холимог тулааны UFC холбооны 2 жингийн аварга байсан Ирландын тулаанч Конор МкГрегор өөрийн REAL хэмээх “меме койн”-ыг 4-р сарын 5-ны өдөр гаргав. Тэрээр уг токеныг Decentralized autonomous organization (DAO)-тай хамтран гаргасан бөгөөд уг токеныг стейклэх тохиолдолд урамшуулал олгодог, мөн токен эзэмшигчид нь саналын эрхтэй гэдгээрээ онцлог ажээ. Уг токеныг эзэмших нээлтийн дуудлага худалдааг хаалттай хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд хөрөнгө оруулах сонирхолтой этгээдүүд саналаа битүүмжилсэн хэлбэрээр өгсөн байна. 


Эх сурвалж:

Bitcoin ‘decouples,’ stocks lose $3.5T amid Trump tariff war and Fed warning of ‘higher inflation’

Bitcoin ‘decouples,’ stocks lose $3.5T amid Trump tariff war and Fed warning of ‘higher inflation’

Binance co-founder Changpeng Zhao to advise Kyrgyzstan on blockchain tech

US lawmakers press SEC for info about Trump family-backed crypto firm