Буцах
2025-04-04

АРАБ-ын нэгдсэн ЭМИРАТ улс цахим дирхам гаргана

АРАБ-ын нэгдсэн ЭМИРАТ улс цахим дирхам гаргана

Арабын нэгдсэн Эмират улсын төв банкны Ерөнхийлөгч Халед Мохамед Балама хэлэхдээ тус улс блокчэйнд суурилсан цахим дирхамыг 2025 оны 4-р улиралд багтаан гаргана хэмээн мэдэгдэв. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэлд хувь нэмэрээ оруулна гэж үзэж байна. Мөн цахим мөнгө нь бизнесийн зардлыг багасгаж, олон улсын зах зээлд гарах, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд тустай болохыг ноён Халед Мохамед онцолжээ. 

Тус улсын төв банк стэблкойныг зохицуулах журмыг 2024 оны 6-р сард баталсан бөгөөд уг журам гарсны дараа Tether компани дирхамтай уясан стэблкойныг тус улсын Phoenix group болон Green Acorn investments компаниудтай хамтран гаргахаар төлөвлөж буйгаа зарласан билээ. Мөн Open Network (TON) дирхамтай уясан стэблкойн гаргахаа өнгөрсөн оны 11-р сард зарласан.  


Crypto.com буруутгагдав

Crypto.com виртуал хөрөнгийн биржийн хөгжүүлсэн лэеэр-1 блокчэйн сүлжээ болох Cronos 2021 онд шатаасан 70 тэрбум СRO токеныг эргэн амилуулсныг буруушаан блокчэйн орчны “мөрдөн байцаагч” гэгдэх ZachXBT X платформ дээр 3-р сарын 25-ны өдөр жиргэв. 70 тэрбум CRO токен нь тус токены нийт нийлүүлэлтийн 70% бөгөөд ийнхүү шатаасан токеноо эргэн амилуулсан нь тус блокчэйн сүлжээг дэмждэг хөрөнгө оруулагчдын сэтгэл рүү “ус цацсан” үйлдэл болсныг онцолжээ. Учир нь дээрх 70 тэрбум токен зах зээлд нийлүүлэгдсэнээр одоо хөрөнгө оруулагчдын гарт байгаа CRO токены үнэ цэнэ буурах эрсдэлтэй юм. 

Дээрх үйл явдал crypto.com бирж Ерөнхийлөгч Д.Трампийн TrumpMedia компанитай биржээр арилждаг сан (ETF)-гууд гаргах тал дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дараа болсон байна. Тус ETF-үүд crypto.com-ий апп дээр арилжигдаж, дэлхий даяарх нийт 140 сая хүнд хүрэх ажээ. ZachXBT-ийн дээрх шүүмжлэлд crypto.com-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Kris Marszalek “2021 оны 1-р улиралд хийсэн “шатаалт” бол бидний хувьд бизнесээ авч үлдэхийн тулд хийсэн шийдвэр байсан. Харин одоо бол шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргааны зүгээс биднийг хүчтэй дэмжиж байна. Крипто дайн дууссан. Ялахын тулд бидэнд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” хэмээн хариулсан байна.     


DOGECOIN-ий нөөц үүсгэв

Dogecoin-ыг хөгжүүлдэг, ашгийн бус байгууллага болох Dogecoin foundation-ий саяхан байгуулагдсан компани болох House of Doge-оос dogecoin-ийг өргөн хэрэглээний төлбөрийн хэрэгсэл болгох явдлыг дэмжих үүднээс тус койны нөөцийг бүрдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд нийт 10 сая dogecoin-ийг зах зээлийнх нь үнээр худалдаж авсан байна. 

BITMEX-ийн хамтран үүсгэн байгуулагчдыг уучлав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мөнгө угаасан хэргээр ял аваад байсан BitMex крипто биржийн 3 хамтран үүсгэн байгуулагчдад өршөөл үзүүлсэн байна. BitMex бирж дээрээ мөнгө угаахын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр Arthur Hayes, Benjamin Delo, Samuel Reed нарыг 2024 оны 2-р сард баривчлагдаад байсан юм. Ерөнхийлөгч Д.Трамп энэ оны 1-р сард ажлаа авснаасаа хойш Silk Road захыг үүсгэн байгуулагч Ross Ulricht тэргүүтэй крипто салбарын нэр нөлөө бүхий хүмүүст уучлалт үзүүлээд байгаа билээ. 

Эх сурвалж:

https://cointelegraph.com/news/uae-digital-dirham-fourth-quarter-2025

https://cointelegraph.com/news/crypto-com-cro-token-burn-controversy

https://cointelegraph.com/news/trump-media-partners-with-crypto-com-to-launch-etfs

https://www.globenewswire.com/news-release/2025/03/24/3047794/0/en/House-of-Doge-Announces-Launch-of-The-Official-Dogecoin-Reserve.html

https://cointelegraph.com/news/donald-trump-pardon-bitmex-founders