Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ
Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 2.31 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 21%-иар өссөн байна.
Харин нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 54.04% байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 3.6%-иар өссөн байна. Харин этэриум (ETH)-ийн хувийн жин өнөөдөр 18.06% байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 4.9%-иар унасан байна.
Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.2 триллион ам.доллар, харин этэриумийн зах зээлийн үнэлгээ 418 тэрбум ам.доллар байна.
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 82 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 72 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал илт сэргэсэн байна.
Биткойны үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 23.92%-ийн өсөлттэй байна. Даваа гарагийн 10:59 цагийн байдлаар нэгж биткойн 63,690 ам.долларын үнэтэй байна.

BTC үнийн долоо хоногийн график
Биткойны үнэ 2 дугаар сарын 28-ны Лхагва гарагт 60,000 ам.долларын босгыг давав. Хамгийн сүүлд буюу 2021 оны 11-р сарын 12-ны өдөр биткойны үнэ 60,000 ам.доллартай тэнцэж байжээ. Үнийн энэхүү өсөлтийг шинжээчид биткойны сан (ETF)-гуудын хувьцааны эрэлт өндөр байгаа болон биткойны халвин дөхсөнтэй холбож байна. 2 дугаар сарын 26-ны Даваа гарагийн арилжаагаар биткойны ETF-үүдийн inflow буюу хөрөнгө татан төвлөрүүлэлт 2,4 тэрбум ам.долларт хүрч рекорд тогтоосон байна.
Этэриум (ETH)-ийн үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 12.61%-ийн өсөлттэй байна. ETH нэгж үнэ өнөөдрийн 11:01 цагийн байдлаар 3,481 ам.доллар байна.

ETH үнийн 7 хоногийн график
Бусад топ алткойнуудын сүүлийн долоо хоногийн үнэ, ханшны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу. ETH-ээс бусад топ алткойнууд ерөнхийдөө уналтын байдалтай байна.
www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.
Өнгөрсөн долоо хоногт эхний 20-д багтах койн, токенууд дотор хамгийн өндөр өсөлтийг төвлөрсөн бус бирж Uniswap (UNI) токен үзүүлэв. Тус токен өнгөрсөн долоо хоногт бараг 80% өсөв. Uniswap Foundation-аас UNI токеныг стейк хийж байгаа холдеруудад урамшуулал олгох тухай удаан хүлээлгэсэн саналыг өнгөрсөн долоо хоногт гаргасан нь дээрх өсөлтийн гол шалтгаан болов. Уг саналыг дэмжих эсэх дээр UNI токен эзэмшигчид саналаа энэ 3-р сарын 1-ний өдөр өгнө.
Төвлөрсөн бус биржүүд дотроо хамгийн өндөр эргэлт (volume)-тэй арилжаалагддаг, мөн өөрийн орлогын байнгын эх үүсвэртэй уг биржийн UNI токен дээр техник анализ хийв. Долоо хоногийн үнийн график дээр харахад өнгөрсөн долоо хоногийн үнийн өсөлтийн дагуу үнэ 12.70 ам.доллар орчмын нийлүүлэлтийн бүс шалгаад одоогоор засварын хөдөлгөөн үзүүлж байна. Харьцангуй удаан хугацаанд буюу сүүлийн 600 орчим хоног хажуугийн хөдөлгөөн хийн base буюу суурь үүсгэсэн тус токен ийнхүү уг сууриа дээш сэтлэв. Энэ удаагийн түр хугацааны үнийн уналтын дараагаар 12.70 ам.долларын нийлүүлэлтийн бүсийг сэтлэн ирэх саруудад үргэлжлүүлэн өснө гэж таамаглаж байна.
UNI үнийн 7 хоногийн график
Та corex крипто бирж дээр UNI токеныг харьцангуй хямд шимтгэлтэйгээр арилжихыг хүсвэл энд дарна уу.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!